Өвлийн зуслан
Мөрөөдөл Зуслан
Сургалтын тухай
Хүүхэд хөгжлийн хөтөлбөр маань аль ч улиралд явагдах боломжтой бөгөөд сурагчдын амралтыг үр өгөөжтэй байлгах үүднээс бид өвлийн ээлжийг зохион байгуулж байна. Гадаад багштай, Англи, Хятад хэлний вакум хөтөлбөр, Play&Learn багийн ажиллагааны тоглоомын арга дээр суурилсан сургалт болон SEL – нийгэм, сэтгэл хөдлөлийн чадварт суралцах хөтөлбөрийг тоглоомын арга зүйгээр хослуулан өдөр бүр хэрэгжүүлнэ.
Зорилго: хүүхэд өөрийнхөө ялгаатай, онцлог байдлыг таньж мэдэх, мөн бусдын ялгаатай онцлог байдлыг таньж ойлгох.
Өдөр бүр клубийн үйл ажиллагаа: гар урлал, сэтгэлзүй, сагсан бөмбөг, явган аялал, бүжиг, гар бөмбөг, англи хэл
Mini olymp спорт наадам, Snow festival, DreamTalent урлагийн бага наадам, Dream board, Movie time, Open mic
Нээлтийн шоу болон хаалтын диско (DJ-тэй)
Эхний өдөр эмчийн үзлэгтэй; орой бүр дархлаа дэмжих унд (халуун аарц, чацаргана, аньс)
Чөлөөт цагаар эцэг эхтэйгээ утсаар ярьж болно
Өвлийн ээлжийн хуваарь:
1-р ээлж “PENGUINS” · 12.20–12.24 · Бага · Аз жаргалтай хүүхдийн 7 дадал
2-р ээлж “SCIENCE” · 12.24–12.28 · Бага, дунд · Шинжлэх ухааны туршилтат хөтөлбөр
3-р ээлж “SNOW ART” · 1.03–1.07 · Бага, дунд · Гар урлал, бүтээлч сэтгэлгээ
4-р ээлж “CHAMPIONS” · 1.07–1.11 · Дунд, ахлах · Багийн ажиллагаа, спорт, эв нэгдэл
5-р ээлж “X-WINTER” · 1.11–1.15 · Дунд, ахлах · Адал явдал, сорилтот хөтөлбөр
Тухайн жилийн яг огноо, үнийг утсаар лавлана уу.
Орчин: хотоос хол, ойн захад цэвэр агаартай газар; спорт заал; дулаан байр (нэг өрөөнд 4–8 хүүхэд, нэг гэрийн ах дүү хамт байрлах боломжтой); Элит сургуулийн гал тогоог ажиллуулж байсан туршлагатай тогооч нар.
Зуслан: Төв аймаг, Батсүмбэр сум, 3-р баг, Баянгол, Түшээ гүний өвөр (Улаанбаатараас 75 км).
Оффис: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Garuda Center, 306 тоот · (+976) 7771-1144, 9519-1144 · muruudulzuslan@gmail.com
Мөрөөдөл Зуслан ↗
2013 оноос хойш Батсүмбэрт жилийн турш үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн хөгжлийн цогц зуслан. Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд — Монголын ирээдүй.
Суралцагчдын сэтгэгдэл
0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.
Ижил сонирхол. Өөрийн хуваарь.
Салбар, багш, нийт үнийг харьцуулаад сонгоорой.
Одоогоор нээлттэй анги алга. Удахгүй дахин шалгаарай.
