М. Билгүүн ↗
Фронтенд хөгжүүлэгч, ахлах багшФронтенд хөгжүүлэгч, ахлах багш
erxes Academy
JEDI хөтөлбөр нь 1 жилийн хугацаатай, программчлалын ур чадвар, хиймэл оюун ухаан, карьерын чиг баримжаа болон хувь хүний хөгжлийг нэг дор багтаасан цогц хөгжлийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь суралцагчдыг зөвхөн код бичдэг бус, бодит төсөл хэрэгжүүлэх чадвартай, өөрийн сонирхол, зорилгоо тодорхойлсон, ирээдүйн карьертаа бэлтгэгдсэн технологийн мэргэжилтэн болгон хөгжүүлэх зорилготой. Бид JEDI хөтөлбөрийг Front-End хөгжүүлэлтийн ахисан түвшний онол болон Back-End хөгжүүлэлтийн суурь ойлголтуудыг MasterAI хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан бөгөөд 12 салбарын экспертүүдийн сургалт, бодит төсөл дээр суурилсан дадлага, portfolio хөгжүүлэлт болон сэтгэл зүйн үнэлгээ, карьерын зөвлөгөөг багтаасан бөгөөд сурагч 1 жилийн хугацаанд шат дараатайгаар программчлалын ур чадвар эзэмшиж, багийн болон хувийн төслүүд дээр ажиллан бодит туршлага хуримтлуулж, өөрийн portfolio-г бүрдүүлэх боломжийг олгоно. Элсэлт авч байна. Сургалт хараахан эхлээгүй бөгөөд анги бүрэлдэхэд эхлэх өдрийг зарлана. Хичээлийн цаг: 10:00–12:00 (Kami Kids-тэй адил цагийн хуваарь). Салбарууд: ITC Tower, Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд, 5-р давхар; Japan Town C6, Хан-Уул дүүрэг, Дөрвөн Улирлын Цэцэрлэг, 6-р давхар (Japan Town-ы хойно). Нэг ангийн нийт суудал болон эхлэхэд шаардлагатай суралцагчдын тоо одоогоор зарлагдаагүй.
Front-End хөгжүүлэлтийн ахисан түвшний онол, Back-End-ийн суурь ойлголт, MasterAI-ийн хэрэглээг уялдуулан эзэмшинэ. Хувийн болон багийн бодит төсөл дээр ажиллаж, portfolio бүрдүүлнэ. Карьерын чиглэлээ тодорхойлох, сэтгэл зүйн үнэлгээ, зөвлөгөө авна.
Фронт-Энд ахисан түвшний онол, Бэк-Энд суурь ойлголт, MasterAI уялдуулалт, 12 салбарын экспертүүдийн сургалт, Бодит төсөл дээр дадлага, Portfolio хөгжүүлэлт, Сэтгэл зүйн үнэлгээ, Карьерын зөвлөгөө
Programming programs for everyone — from children as young as 9 and high school students to young adults looking to switch careers — featuring hands-on projects, experienced mentors, and career guidance.
Фронтенд хөгжүүлэгч, ахлах багш
0 reviews
No reviews yet. Be the first to share your experience.
Compare locations, teachers, and all-inclusive prices before choosing.